Friday, August 26, 2011

Цаг хугацаанд бичиглэв...


Үзэн ядалт дүүрэн он цагийн
оршуулгийн газраар, зүрхнийхээ цохилтыг мэдрэн алхахад
Хэн нэгний урсаж барагдсан нулимсан бороонд
норж, хүндэрсэн биеэ хүчлэн хөтөлсөөр
Хаашаа ч юм  зугтах гэж буй мэт санагдах
Өрөвдмөөр нэгэн дотоод эмзэгшил минь 

           Харцанд минь тунасан хар цагаан өнгийн будгаар
           хүсэл зурж тоглосон, зурсан хүсэл бүхэн минь
           Хаашаа ч юм шувууд болон нисээд эргэж ирээгүй
           хэтэрхий холын бодлуудыг минь балруулдсаар ирсэн
           Эрт урьдын гэрэлт мөрөөдлүүд минь 

Дахин дахин чиний төлөө үхэж чадах
дурсамжийн сүүдэртэй нууцууд минь 
алгаа тосон зогсох бяцхан хүүхэд шиг
амьдралын, буй бүхэнд шингэн уусахад
Хэдэн ч удаа улиран улиран үхсээр
хэзээ ч эргэн ирмээргүй санагдах
Үнэн сэтгэлийн дотоод айдас минь

        Чиний цөхрөл шиг, төдөлгүй зогсох зүрхний чинь хэмнэл шиг 
         чимээгүй өөдөөс чинь  харан зогсоод 
         нүдээ анин, харцан дотор чинь   хагарч бутрах
         миний шаналал мэт чи хэтэрхий гашуун
         Цаг хугацаа.....

Харанга - Зүүд


 Миний з үүдэнд тохиолдсон тэр нэгэн явдал ...
Мартагдашгүй гунигт ая, аялгуу авчирна аа
Ая дуугаараа л тэр зүүдээ чамд өгүүлэхгүй бол
Ам тангараг гэж ойлгохг
үй өнгөрөх буй заа

Хараацай болон нисч чамайг дуудан, дуудаад,

Хорвоо дэлхийг гайхам
өндөрөөс чамтай цуг харья гээд,
Даанч чи, даанч чи 
Даанч чи надтайгаа хамт нисэхгүй

Чамтай цуг нэгэн з
үүд зэрэг зүүдэлвээс,
Чамайг дагуулж
өндрөөс өндөрт нисмээр байдаг,
Чиний з
үүд газарт байхад,
Миний з
үүд тэнгэрт байдаг

Хараацай болон нисч чамайг дуудан, дуудаад,

Хорвоо дэлхийг гайхам
өндөрөөс чамтай цуг харья гээд,
Даанч чи, даанч чи 
Даанч чи надтайгаа хамт нисэхгүй

Чамтай цуг нэгэн з
үүд зэрэг зүүдэлвээс,
Чамайг дагуулж
өндрөөс өндөрт нисмээр байдаг,
Чиний з
үүд газарт байхад,
Миний з
үүд тэнгэрт байдаг

Хараацай болон нисч чамайг дуудан, дуудаад,

Хорвоо дэлхийг гайхам
өндөрөөс чамтай цуг харья гээд,
Даанч чи, даанч чи 
Даанч чи надтайгаа хамт нисэхгүй
Xaranga - Zuud.mp3


амт

Агаарт амьсгалаа зангидаж
Зангидсан тэр амьсгалаасаа эрх чөлөөг
тамшаалан уушгилах шиг 
-Өрөөн  доторхи эзэнгүй гунигшил 
Өрөөнөөс гарч одоход 
Өөрийгөө ахиад л эхнээс нь зурна
      Уруулнаас минь шимэгчлэх
      Дур тавилтын тухай бодлууд 
      дутуу сэрсэн зүүдний зөнтэй хутгалдан 
      дараа дараагийн хүслээ эзэмдэж ядна
Ахиад л цонхны хөшиг нээгдэж
Өчигдрийн маргааш шиг өдөр эхлэхэд
Арав, хорь гэж насаа гишгэлсээр
гэрэлт мухар луу нуруугаа үүрээд алхана
Тэнд л яг ганцаардлын  шараа тайлах
ганц юм.........

..........

Нэг л өдөр шувууд нуруугаа үүрэн алхахад
надад нисэх хүсэл огтоос төрөхгүйг
Нэг л өдөр нулимс шигээ тунгалаг бүхнийг уйлж дуусгахыг
Нэг л өдөр инээмсэглэдэггүй хүмүүсийн дунд харийн зочин шиг ирээд тэдэн шиг үлдэхээ
Нэг л өдөр хүсэл мөрөөдөл, шунал бүхнээ
хүсэж мөрөөдөж, шунаж эхлэсэн тэр хором мөчид нь орхихоо
Нэг л өдөр өөрөө өөрийгөө яллаж байсан
мухар буландаа, гэрэл гэгээ оруулахаа
Нэг л өдөр яг тэр навч шиг, өндөр модны оройгоос
үндэс рүү нь шунгахаа
Нэг л өдөр өөрийгөө үхэж байгааг хараад
дахин төрж байгаагаа мэдрэхээ
Өглөө бүрийн өнгийг ялгуулахаар
дугардаг сэрүүлэгтэй цагныхаа дуутай цуг мартахаа
хэтэрхий их мэддэг.....



Уй бүхэндээ бичиглэвээ

Хөдөлгөөнгүй оршигч сэтгэлийн хөдөлгөөн минь 
Хөдлөхдөө дотроос эсгэж, өвдөлтийг минь гадагшлуулах нулимс
Харц шиг минь харанхуй дотоод дуу хоолой 
Хашгирахдаа унагасан өвөрмөц өнгө гуниг минь
-эрчлэн давалгаалсаар бодлын хязгаарлуу намайг алгаддаг
тэнд би уй гашуугаа нимгэлж, цор ганцаар
цаг хугацааны өөртөө итгэлтэй цуурайг сонсонгоо
цаашлан одох өөрийгөө далавчилсаар зогсдог
Өдөр бүхний эгшиглэнт аязууд чихэн дотор минь давтагдсан ч
Өөр ертөнцийн өдрүүдэд сонсголгүй мэт сонордсоор
Өдөр бүхний гэрэл гэгээт элчин нүдэн дотор минь багтсан ч
Өөр ертөнцийн өдрүүдэд хараагүй мэт тэмтэчсээр
хэзээ нэгэн цагийн гунигт үйл явдалд өөрөө өөрийгөөн гишгүүлсэн
дотоод сэтгэлийн  хуршмал шаналал минь
дэрэн дээр минь суугаад намайг өнгийх
-үдэш бүхэн оддын зүг харцаа нисгэдэг
Өдөр бүхний эгшиглэнт аязууд чихэн дотор минь давтагдсан ч
Өөр ертөнцийн өдрүүдэд сонсголгүй мэт сонордсоор
Өдөр бүхний гэрэл гэгээт элчин нүдэн дотор минь багтсан ч
Өөр ертөнцийн өдрүүдэд хараагүй мэт тэмтэчсээр
1
Хэн нэгний зүрх шиг нь хэлбэртэй уруул дээр 
Хайр хэмээх үгийг  халуунаар төөнөн шивж 
Уруулын будгийг нь амтлахдаа
Ууж байна түүнийг,  хэмээн төсөөлөх тийм хөлчүүрхэлд
хөл алдаад
Хөх шиг нь хэлбэртэй цаг хугацааны оргил дээрээс
Хэзээ ч буухгүй хэмээн
Хамгийн хамгийн хамгийн торгон мэдрэмжээ
Хаана нь ч юм нуугаад, тэр бүсгүйн.....
Ахин дахин амтлах хундагатай дарс шиг шөнүүддээ 
Дахин дахин уусах давруу хором бүрээ
Дурлал гэж алган дотроо бичээд
үүрд чанга атгах, гэнэн дурсамжууд

2
Одоо л хэн нэгний өврөөс оргоод ч болсон очмоор 
Оргуулаад ч болсон авчирмаар
Тийм хүйтэн  шөнө бүр уруулаа тодоор будаад 
Уйлдаг.....
Хэзээ ч үгүй гэж
Хэзээ ч билээ өөртөө шивнэсэн 
Хачин адгуу зангууддаа буулт хийж
Хичнээн удаа догдолсон
Хором бүртээ өөрийгөө хүлдэг....
гараас минь чанга атгасан чиний гар шиг 
-ганцаардал намайг хүчлэн тэврэхэд
Чамайг яагаад санахгүй байгаагаа
Чамайг яагаад үгүйлэхгүй байгаагаа мэдэрдэг 
Цагийн зүү ээлжлэн урагшлахад
Цаашаа хараад хэн нэгэн улам улам холдож байх шиг санагддаг 
Хэзээ ч үгүй гэж бодсоор
Хэтэрхий гүн живсэн
Хүсэл бүхэндээ хайртай,
Тийм зожиг дурлалууд минь баяртай......

сэрсэн...

Хаалганы цаанаас ер бусын ертөнц үнэртэнэ 
Ханагүй, далавчгүй нисэх эрх чөлөө үзэгдэнэ 
Гүн хөхөмдөг нулимсны талст шиг далайн ёроолд
Гүүрэн дээрээс зоос шидэж тоглохдоо шивнэсэн
хүсэл биелэх мэт
ногоон зүүд хаалганы цаанаас надруу ширтэнэ
Алган дотор минь хөлөрсөн гунигт нууцууд
Агаарт, шувуудын жимээр таран одоход
Ахиад ганцхан алхам тэр хаалга руу ойртмоор
Ганцаардагчийн жаргалыг азгүйтэл гэж боддог
Ганцаар зовогчийн цэл хүйтэн бие шиг
нүцгэн тэнгэрт бийр хүргэж од зурахад
нэг л зүгт тэд харвалдана, хаалганы цаадах орон зай руу
Хэтэрхий бодит ертөнцдөө дургүй
гэхдээ үзэн ядаж чаддаггүй
энд үлдэх шалтгаан бүрийг тоочиж
Эргээд алхахын оронд хэн нэгэнтэй мөрийцөж тоглоод
Энэ удаад өнжиж байна гэж хэлээд
дутуу сэрсэн.....