Хамгийн гоёмсог чихрийн цаасанд нулимсаа унагаж
Хэзээ ч ахин зангирахгүй их гунигаар түүнээ боогоод
Өнгөт мөрөөдлийнхөө цонхгүй өрөөнд нуун
Өдөр бүр задлах хүслээр ороолгуулж өнгөрөөсөн
сулхан өвдөлттэй, тархины лугшилт шиг
тийм бөглүү , дөрвөн булант ганцаардалтай "хүүхэд нас минь"
Бүхнийг гайхан сониучирхах
Хамгийн тод хүслээрээ өөрийгөө багалзуурдаж
Бүхий л хором мөчид, амьсгаадан
чөлөөлөгдөх тэмцлээ
Яагаад? Яагаад? Яагаад? хэмээн нэрлэж
Ялагдахгүй байх ганц л зарчмаар
Ямагт өөрийгөө усалж ирсэн
Хөндлөн зураастай, хачин тунгалаг санаашралтай "хүүхэд нас минь"
Хар муур урдуур гүйхэд хойш ухран алхахдаа сонссон
Хувь тавилангийн тухай үлгэр шиг ярианд
Нэг мөсөн итгэж, нэг мөсөн автсан
Толины тусгалаас "Би" г хэзээ ч олж харахгүй тухай
Тоомжиргүй их төсөөллөөр өөрийгөө сийчээд
Тодоос тод сорвитой хоцорсон ч
Түүнээ ахин дахин харах дуртай
Тийм гаж, сонин дуу чимээтэй, ертөнц дүүрэн "хүүхэд нас минь"
todoos tod saihan shuleg baina
ReplyDeletemangar urt mangar dajgyi naasan
ReplyDeletesaihan shvleg bnaa.
ReplyDeleteИлүү задгай бичих хэрэгтэй. Чамд чадвар байна. Мэдрэмж байна. Өөр юу хэрэгтэй юм бэ? Урагшаа...
ReplyDeleteБүгдэд нь баярлалаа.
ReplyDeleteЭлбэгтөгс-ойлголоо.баярлалаа.