Friday, August 26, 2011

сэрсэн...

Хаалганы цаанаас ер бусын ертөнц үнэртэнэ 
Ханагүй, далавчгүй нисэх эрх чөлөө үзэгдэнэ 
Гүн хөхөмдөг нулимсны талст шиг далайн ёроолд
Гүүрэн дээрээс зоос шидэж тоглохдоо шивнэсэн
хүсэл биелэх мэт
ногоон зүүд хаалганы цаанаас надруу ширтэнэ
Алган дотор минь хөлөрсөн гунигт нууцууд
Агаарт, шувуудын жимээр таран одоход
Ахиад ганцхан алхам тэр хаалга руу ойртмоор
Ганцаардагчийн жаргалыг азгүйтэл гэж боддог
Ганцаар зовогчийн цэл хүйтэн бие шиг
нүцгэн тэнгэрт бийр хүргэж од зурахад
нэг л зүгт тэд харвалдана, хаалганы цаадах орон зай руу
Хэтэрхий бодит ертөнцдөө дургүй
гэхдээ үзэн ядаж чаддаггүй
энд үлдэх шалтгаан бүрийг тоочиж
Эргээд алхахын оронд хэн нэгэнтэй мөрийцөж тоглоод
Энэ удаад өнжиж байна гэж хэлээд
дутуу сэрсэн.....

No comments:

Post a Comment