Friday, August 26, 2011

1
Хэн нэгний зүрх шиг нь хэлбэртэй уруул дээр 
Хайр хэмээх үгийг  халуунаар төөнөн шивж 
Уруулын будгийг нь амтлахдаа
Ууж байна түүнийг,  хэмээн төсөөлөх тийм хөлчүүрхэлд
хөл алдаад
Хөх шиг нь хэлбэртэй цаг хугацааны оргил дээрээс
Хэзээ ч буухгүй хэмээн
Хамгийн хамгийн хамгийн торгон мэдрэмжээ
Хаана нь ч юм нуугаад, тэр бүсгүйн.....
Ахин дахин амтлах хундагатай дарс шиг шөнүүддээ 
Дахин дахин уусах давруу хором бүрээ
Дурлал гэж алган дотроо бичээд
үүрд чанга атгах, гэнэн дурсамжууд

2
Одоо л хэн нэгний өврөөс оргоод ч болсон очмоор 
Оргуулаад ч болсон авчирмаар
Тийм хүйтэн  шөнө бүр уруулаа тодоор будаад 
Уйлдаг.....
Хэзээ ч үгүй гэж
Хэзээ ч билээ өөртөө шивнэсэн 
Хачин адгуу зангууддаа буулт хийж
Хичнээн удаа догдолсон
Хором бүртээ өөрийгөө хүлдэг....
гараас минь чанга атгасан чиний гар шиг 
-ганцаардал намайг хүчлэн тэврэхэд
Чамайг яагаад санахгүй байгаагаа
Чамайг яагаад үгүйлэхгүй байгаагаа мэдэрдэг 
Цагийн зүү ээлжлэн урагшлахад
Цаашаа хараад хэн нэгэн улам улам холдож байх шиг санагддаг 
Хэзээ ч үгүй гэж бодсоор
Хэтэрхий гүн живсэн
Хүсэл бүхэндээ хайртай,
Тийм зожиг дурлалууд минь баяртай......

No comments:

Post a Comment