Friday, August 26, 2011

Уй бүхэндээ бичиглэвээ

Хөдөлгөөнгүй оршигч сэтгэлийн хөдөлгөөн минь 
Хөдлөхдөө дотроос эсгэж, өвдөлтийг минь гадагшлуулах нулимс
Харц шиг минь харанхуй дотоод дуу хоолой 
Хашгирахдаа унагасан өвөрмөц өнгө гуниг минь
-эрчлэн давалгаалсаар бодлын хязгаарлуу намайг алгаддаг
тэнд би уй гашуугаа нимгэлж, цор ганцаар
цаг хугацааны өөртөө итгэлтэй цуурайг сонсонгоо
цаашлан одох өөрийгөө далавчилсаар зогсдог
Өдөр бүхний эгшиглэнт аязууд чихэн дотор минь давтагдсан ч
Өөр ертөнцийн өдрүүдэд сонсголгүй мэт сонордсоор
Өдөр бүхний гэрэл гэгээт элчин нүдэн дотор минь багтсан ч
Өөр ертөнцийн өдрүүдэд хараагүй мэт тэмтэчсээр
хэзээ нэгэн цагийн гунигт үйл явдалд өөрөө өөрийгөөн гишгүүлсэн
дотоод сэтгэлийн  хуршмал шаналал минь
дэрэн дээр минь суугаад намайг өнгийх
-үдэш бүхэн оддын зүг харцаа нисгэдэг
Өдөр бүхний эгшиглэнт аязууд чихэн дотор минь давтагдсан ч
Өөр ертөнцийн өдрүүдэд сонсголгүй мэт сонордсоор
Өдөр бүхний гэрэл гэгээт элчин нүдэн дотор минь багтсан ч
Өөр ертөнцийн өдрүүдэд хараагүй мэт тэмтэчсээр

No comments:

Post a Comment