Агаарт амьсгалаа зангидаж
Зангидсан тэр амьсгалаасаа эрх чөлөөг
тамшаалан уушгилах шиг
-Өрөөн доторхи эзэнгүй гунигшил
Өрөөнөөс гарч одоход
Өөрийгөө ахиад л эхнээс нь зурна
Уруулнаас минь шимэгчлэх
Дур тавилтын тухай бодлууд
дутуу сэрсэн зүүдний зөнтэй хутгалдан
дараа дараагийн хүслээ эзэмдэж ядна
Ахиад л цонхны хөшиг нээгдэж
Өчигдрийн маргааш шиг өдөр эхлэхэд
Арав, хорь гэж насаа гишгэлсээр
гэрэлт мухар луу нуруугаа үүрээд алхана
Тэнд л яг ганцаардлын шараа тайлах
ганц юм.........
гоё шүлэг байна даа
ReplyDelete