Friday, August 26, 2011

..........

Нэг л өдөр шувууд нуруугаа үүрэн алхахад
надад нисэх хүсэл огтоос төрөхгүйг
Нэг л өдөр нулимс шигээ тунгалаг бүхнийг уйлж дуусгахыг
Нэг л өдөр инээмсэглэдэггүй хүмүүсийн дунд харийн зочин шиг ирээд тэдэн шиг үлдэхээ
Нэг л өдөр хүсэл мөрөөдөл, шунал бүхнээ
хүсэж мөрөөдөж, шунаж эхлэсэн тэр хором мөчид нь орхихоо
Нэг л өдөр өөрөө өөрийгөө яллаж байсан
мухар буландаа, гэрэл гэгээ оруулахаа
Нэг л өдөр яг тэр навч шиг, өндөр модны оройгоос
үндэс рүү нь шунгахаа
Нэг л өдөр өөрийгөө үхэж байгааг хараад
дахин төрж байгаагаа мэдрэхээ
Өглөө бүрийн өнгийг ялгуулахаар
дугардаг сэрүүлэгтэй цагныхаа дуутай цуг мартахаа
хэтэрхий их мэддэг.....



No comments:

Post a Comment