Хэтэрхий гунигтай...Гэхдээ инээмээр...
Хэтэрхий баяртай....Гэхдээ уйлмаар.....Яагаад эсрэг туйлууд давхцдагыг ойлгож байгаа мөртлөө...Чихээ бөглөөд сонсмооргүй байна гээд зөрүүдэлж байгаа мэт ойлгоогүй царайлах....
Яагаад би Хэн нэгнүүд намайг хүрээлж байхад Ганцаарддаг юм бол? Яахав дээ? энэндээ дуртай болоод л тэр биз.....Зүгээр л ганцаардлаар бороо,цас оруулж...ганцаардлаар тэжээгдэхийг хүсдэг болохоор тэр...Гэтэл бодит ертөнцөд би ганцаардмал биш....Надад ,,,нөгөө хэн,,,,бас нөгөө хэнүүд...хэн хэн байгаа...
Заримдаа хамгийн хайртай тоглоомоо дээрэмдүүлчихсэн балчир охин шиг цурхиртал уйлмаар./Нулимс гэдэг чинь нүдний хог арилгах зориулалттай/....
Заримдаа хөгжим сонсоод....Тийшээ нэвтрээд....ахиад бүр гүн рүү нь нэвтрээд...мансуураад....төсөөллийн орон зайдаа живмээр....Өөрийг минь өөр шиг минь мэдэрч чаддаг өөртөө л зориулж энэ бүхний тухай ярьж өгмөөр...Өөрийг минь өөр шиг минь мэдэж чаддаг өрөөлүүдэд энэ бүхнийг мэдүүлмээр....
Зүүрмэглэгч бүхэнд би дурланам...
Уруул тэврээд шөнөжин тэнгэрт эрхлэгч
Уйтгарт саран мансууран зүүрмэглэнэм
Магнайг минь үнэрлээд өдөржин санаа алдагч
Маргааш нэрт наран хөвж зүүрмэглэнэм
Цагын зүүг түлхэж инээмсэглэх
Цаг хугацаа бодолд минь зүүрмэглэнэм
Орь ганц хумхын тоос мэт би
Орчлон дээр ганцаардах шиг үнэгчлэн зүүрмэглэнэм......Сэрэхгүй унтахгүй...зүүрмэглэнэ....
Амьдрал ийн түлхэлцэн,таталцан....Нэмэх хасах шиг....үргэлжлэнэ...Иймд өөрийгөө тайтгарлаар шагнав.
No comments:
Post a Comment