Ичимхий жаргал үүрэх дургүй уйтгарт цүнхний минь ёроолд
Аз атгаад ганцаардаж суусныг
Гялгар,цалгар шалтгаангүй зовлонгийн
Ганц цайны цүнхнээсээ уйдахдаа л мэдлээ
Хувь тавилангийн бор тагшаа
Бурханы мутардах болор хундагаар сольчихоод
Булингартан урсах мухар бодлын орон зайгаас
Үнэнийг хутгахаар зүтгэн гараасаа алдахдаа л мэдлээ
Хуучны өнгөгүй дурсамжит дэвтрээ
Хээ хуартай маргаашийн тухай үнэрхлээр гоёсон
Хэтэрхий чамин худлын наадаг зургаар сольсноо
Хэрэгтэй гээд нугалсан
Хүн чанарын шаргал хуудаснаас
Өөрийгөө гарчиглан суухдаа л мэдлээ
Он цагын цөөрөм рүү өнгийхдөө
Орших ганцхан шалтгааны-
-Хэлхээс мөн чанараа гээсэн гэдгээ
Одоо цагын би-г тэмтчихдээ л ухаарлаа...
No comments:
Post a Comment