Friday, August 26, 2011

Цаг хугацаанд бичиглэв...


Үзэн ядалт дүүрэн он цагийн
оршуулгийн газраар, зүрхнийхээ цохилтыг мэдрэн алхахад
Хэн нэгний урсаж барагдсан нулимсан бороонд
норж, хүндэрсэн биеэ хүчлэн хөтөлсөөр
Хаашаа ч юм  зугтах гэж буй мэт санагдах
Өрөвдмөөр нэгэн дотоод эмзэгшил минь 

           Харцанд минь тунасан хар цагаан өнгийн будгаар
           хүсэл зурж тоглосон, зурсан хүсэл бүхэн минь
           Хаашаа ч юм шувууд болон нисээд эргэж ирээгүй
           хэтэрхий холын бодлуудыг минь балруулдсаар ирсэн
           Эрт урьдын гэрэлт мөрөөдлүүд минь 

Дахин дахин чиний төлөө үхэж чадах
дурсамжийн сүүдэртэй нууцууд минь 
алгаа тосон зогсох бяцхан хүүхэд шиг
амьдралын, буй бүхэнд шингэн уусахад
Хэдэн ч удаа улиран улиран үхсээр
хэзээ ч эргэн ирмээргүй санагдах
Үнэн сэтгэлийн дотоод айдас минь

        Чиний цөхрөл шиг, төдөлгүй зогсох зүрхний чинь хэмнэл шиг 
         чимээгүй өөдөөс чинь  харан зогсоод 
         нүдээ анин, харцан дотор чинь   хагарч бутрах
         миний шаналал мэт чи хэтэрхий гашуун
         Цаг хугацаа.....

2 comments:

  1. Харцанд минь тунасан хар цагаан өнгийн будгаар
    хүсэл зурж тоглосон, зурсан хүсэл бүхэн минь
    Хаашаа ч юм шувууд болон нисээд эргэж ирээгүй
    хэтэрхий холын бодлуудыг минь балруулдсаар ирсэн
    Эрт урьдын гэрэлт мөрөөдлүүд минь

    ReplyDelete
  2. Дахин дахин үхэж чадах хэмээн зориглох, зориглон бичиглэх нь дэндүү сайхан юм

    ReplyDelete