Saturday, December 18, 2010

Мөнх үлдэнэ.......

Цаг хугацааны гурвалжинг атгаад
Цааш одохгүй,шоргоолжны нүхэнд би
 300 жил бясалгана
Хүслээсээ өөрийгөө оргуулж
Харанхуй гунигшилд-
-Өнгөний тухай үлгэр ярьж өгнө
Уйдтал нь ярьж өгнө
Хайр сэтгэл
Хөх өнгөтэй тухай
Янаг амрагийн явдал
Цагаан өнгөтэй  тухай
Хагацал гуниг  улаан өнгөтэй тухай
Хүн ногоон өнгөтэй тухай
Домог зохиож ярина
Зохиосон домогоо
Манай Дараагийн Эриний
Мэдрэмж, МЭДРЭМЖ гэж нэрлэнэ
Цаг хугацааны гурвалжинг атгаад
Цааш одохгүй,шоргоолжны нүхэнд би
Мөнх үлдэнэ.......

2 comments:

  1. Энэ бол жинхэнэ шүлэг. Би олон унших тусам улам олон уншмаар санагддаг.

    ReplyDelete
  2. tsav tsagaan budag uv ulaan esees arai yadan garaad biyen deer chine asgarsan met saihan shuleg baina daa

    ReplyDelete